ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн тогтвортой өсөлтийг шинжлэх ухааны ололтоор түүчээлэн дэлхийн энтэй хөгжүүлэхэд оршино.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ТҮҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагаанд эрдэм шинжилгээ, судалгаа туршилт, инкубаци, шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагаа бүхий “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв” төрийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар тогтоолоор байгуулагдсан.

Манай байгууллага нь 1970 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 120-р тогтоолоор байгуулагдаж байсан Арьс шир, савхин эдлэлийн эрдэм шинжилгээ туршилтын төв (Армоно), Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 11 дүгээр сарын 28-ны 286-р тогтоолоор байгуулагдаж байсан “Хөдөө  аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” УТҮГ-ыг нийлүүлэх замаар өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна.