• contact@rdc.gov.mn
  • Ажлын Цаг : 08:30 - 17:30

ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭЛТ

Үйлчилгээний зорилго

Хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс баримталж буй бодлого, үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд бий болсон шинэ техник, технологи, инновацын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ.

Эрх зүйн орчин

Хөнгөн үйлдвэрийн салбарын инновац, технологи нэвтрүүлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын дараах хууль тогтоомж, бодлогын баримт бичигт үндэслэн хэрэгждэг:

  1. Инновацын тухай хууль
  2. Шинжлэх ухаан, технологийн тухай хууль
  3. Аж үйлдвэрийн бодлоготой холбоотой хууль, тогтоомж
  4. Хөнгөн үйлдвэрийн салбарын үндэсний хөтөлбөрүүд
  5. Засгийн газрын холбогдох тогтоол, бодлогын баримт бичгүүд

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд

Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилт болон төрийн захиалгаар хэрэгжсэн төслүүдийн үр дүнг үйлдвэрлэлд бодитоор нэвтрүүлэх ажлын хүрээнд дараах чиглэлээр хамтран ажилладаг.

  • Сурталчлан таниулах: Төслийн үр дүнг үйлдвэрлэгчдэд танилцуулах, шинэ технологийн талаар мэдээлэл түгээх
  • Бизнесийн түншлэл: Үйлдвэрлэгчид болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг холбох гүүр болох
  • Технологи дамжуулалт: Шинэ технологи дамжуулах, нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Оюуны өмчийн зөвлөгөө: Оюуны өмчийн хамгаалалт, ашиглалтын асуудлаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх

Хамтын ажиллагаа

Салбарын тогтвортой хөгжил нь Төр - Шинжлэх ухаан - Үйлдвэрлэл - ТББ-уудын үр дүнтэй хамтын ажиллагаанд тулгуурладаг. Бид үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, хүрээлэнгүүд болон салбарын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нартай хамтран судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж байна.

Хэрэгцээнд тулгуурласан сургалтууд

Үйлдвэрлэл эрхлэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн танхимын, дадлага болон захиалгат сургалтуудыг дараах чиглэлүүдээр зохион байгуулдаг.

  • Арьс, шир боловсруулах үйлдвэрлэл
  • Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэл
  • Нэхмэлийн үйлдвэрлэл
  • Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Мод боловсруулах үйлдвэрлэл
  • Хэвлэлийн үйлдвэрлэл
  • Сав, баглаа боодлын үйлдвэрлэл
  • Барилгын туслах материалын үйлдвэрлэл

 Сургалтыг үндэсний хөтөлбөр, аяны хүрээнд зохион байгуулахаас гадна, орон нутгийн үйлдвэрлэгчдийн тусгайлсан захиалгад тулгуурлан хэрэгжүүлж байна.