• contact@rdc.gov.mn
  • Ажлын Цаг : 08:30 - 17:30

Лабораторийн танилцуулга

1970 онд НҮБ-ын ЮНИДО-ийн тусламжаар “Арьс ширний эрдэм шинжилгээ, туршилтын төв” нэртэйгээр байгуулагдсанаас хойш арьс ширний салбарт эрдэм шинжилгээ, туршилт, судалгаа, инноваци, итгэмжлэгдсэн лабораторийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ хугацаанд 7 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. Тус лаборатори нь үндэсэн 6 лабораторитой үүнд: Гистологийн лаборатори, Химийн шинжилгээний лаборатори, Физик, механикийн шинжилгээний лаборатори, Технологийн туршилтын лаборатори Гутал судлал, хэмжилтийн лаборатори, Сургалтын лаборатори

Төв лабораторийн үйл ажиллагааны чиглэл:

 

Гистологийн лаборатори

  • Арьс, ширэн түүхий эдийн бүтцийн шинжилгээ /гэрлийн болон атомын хүчний микроскоп/
  • Боловсруулсан арьсны бүтцийн өөрчлөлтийг нано төвшинд тогтоох шинжилгээ
  • Ширхэгт уургийн морфологийн бүтцийн шинжилгээ

 

Химийн шинжилгээний лаборатори

  • Арьс, ширэн түүхий эдийн химийн найрлагын шинжилгээ
  • Арьс, ширэн хагас ба бэлэн бүтээгдэхүүний химийн шинжилгээ
  • Технологийн хаягдал усны шинжилгээ

 

Физик механикийн шинжилгээний лаборатори

  • Арьс, ширэн түүхий эдийн физик, механикийн үзүүлэлтүүд
  • Арьс, ширэн бэлэн бүтээгдэхүүний физик механикийн үзүүлэлтүүд

 

Гутал судлал, хэмжилтийн лаборатори

  • Хөлийн тавхайн хэлбэр бүтэц, хэв гажилтын судлал
  • Гутлын чанарын үзүүлэлтийн дүн шинжилгээ, эрүүл ахуйн шаардлага

 

Туршилтын лаборатори

  • ШУТ-ийн болон төслийн туршилтууд, технологи нэвтрүүлэх

 

Сургалтын лаборатори

  • Их, дээд сургуулийн бакалавр, магистрын шатны сургалтын дадлага
  • Арьс ширний үйлдвэрийн шинжилгээний лаборант бэлтгэх сургалт
  • Үйлдвэрийн технологийн мэргэжил дээшлүүлэх сургалт