Аймгуудын хүнс, хөдөө аж ахуйн газрын захиргаа, аж ахуйн албаны дарга нарыг чадавхжуулах сургалтын үеэр инкубаторт бойжигч 5 компани үзэсгэлэн гаргаж, бүтээгдэхүүнийхээ дээжээс өгч, 4 компанийн үйл ажиллагаа, ажлын байраа танилцуулан ажиллаа.
Үүнд:
•“Natural synergy” ХХК гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбулганы танилцуулга: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран судлаад уушги, элэг, бөөр хамгаалах бэлдмэл, хатаасан сармис, Эрүүл уушги & Хүчтэй дархлаа, Эрүүл ходоод & Гоо сайхан, Эрүүл элэг & Эрч хүчтэй амьдрал, Уламжлалт тан эм мана-4 зэрэг бүтээгдэхүүнүүдийг шинжлэх ухаанд суурилан дорно дахины анагаах ухааны жороор бэлтгэн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.
•“Баршим” ХХК захирал Б.Тунгалагын танилцуулга: Монгол улсын биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгүүлсэн “Чихэрлэг барагшун” нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.
•“Мөөжиг органик” ХХК захирал С.Мөнхжаргалын танилцуулга: сүрлийг ашиглах талаар зөвлөгөө, туршилтын тариалан хийж дараах дэлбэнх мөөгөөр халуун ногоотой, хөлдөөсөн, личоо зэрэг 3 бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.
•“Акүэла” ХХК захирал Л.Ганхараагын танилцуулга ардын уламжлалт аргаар арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.
• Малын дайвар дотор гэдсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэл захирал Б.Батсайханы танилцуулга: Үхрийн дотор махнаас элгийг сонгон, чиглэсэн үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Элгийг дулааны аргаар боловсруулан, хөлдөөн хатааж, илүүдэл чийгийг нь багасгах замаар уураг, эрдсийн агууламжийг нэмэгдүүлэх, хатаасан үхрийн элэг үйлдвэрлэхдээ гараар татаж жижиглэх, чанах, шүүх, хөргөх, машиндаж жижиглэх, хөлдөөн хатаах, тээрэмдэж нунтаглах, савлах туршилтыг тус тус танилцууллаа.