Судалгаа хөгжлийн төвийн Инкубаторт бойжигч Мөөжиг органик ХХК өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад, Булган сумдын 23 ногоочин, тариаланчдад мөөгний салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, мөөг тариалах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцон ажиллаа.
Энэ үеэр даршилсан, хатаасан, шинэ мөөгний амталгаа хийж хүний эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар мэдээлэл өгөв.