ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН АЖИЛД АВНА
- Хөнгөн үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний ажилтан-1
Мэргэжил: Арьс ширний салбарын инженер, технологич
Мэргэшил: Хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн, судалгаа, шинжилгээ, туршилтын ажил хийх арга зүйг эзэмшсэн байх. Боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Гадаад оронд дээд болон бүрэн дунд боловсрол эзэмшсэн бол давуу тал болно.
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/
- Ажилд орохыг хүссэн өргөдөл.
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ний хуулбар.
- Намтар /3 үеийн/
- Нийгмийн даатгал төлсөн баримт e-mongolia лавлагаа.
- Иргэний үнэмлэхний лавлагаа
Зарлагдсан ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн дээрх шаардлагыг хангасан иргэд ХУД, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Арьс ширний үйлдвэрийн хашаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төвийн байр, 204 тоот өрөөнд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор өөрийн биеэр болон rdc.enkhzaya@gmail.com и-мэйл хаягаар дээрх баримт бичгийг ирүүлнэ үү.
Утас: 76001535, 99909870
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВ