Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) -аас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО) Монгол Улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах, улмаар хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлж байна.
Төслийн хүрээнд ЮНИДО нь олон улсын лаборториудын консорциум байгууллагатай гэрээ хийж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн төв дэх Арьс ширний төв лабораторийг ISO17025 стандарт шаардлагын дагуу чадавхжуулах, тус лабораторийн бизнес төлөвлөгөө, шинээр суурилуулахаар төлөвлөж буй тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах стандарт ажиллагааны зааварчилгаа боловсруулах ажлыг хэрэгжүүлж байна.
2023 оны 5-р сарын 11-12-ны өдрүүдэд “ISO/IEC 17025:2017 стандартын техникийн шаардлагууд, аргын баталгаажуулалт, хэмжлийн эргэлзээ, чанарын хяналт, тохирлын мэдэгдэл, шийдвэр гаргах дүрэм” олон улсын сургалтыг тус лабораторийн ажилтнуудад зохион байгууллаа. ISO/IEC 17025 стандартын энэхүү сургалт нь химийн шинжилгээний лабораторид тавигдах техникийн шаардлагын талаар мэдлэг олж авахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Сургалтын явцад аргын баталгаажуулалт, хэмжлийн эргэлзээ, чанарын хяналт (QС), тохирлын мэдэгдэл (SoC), шийдвэр гаргах дүрэм зэрэг сэдвүүдийг авч үзэв. Мөн аналитик химийн статистикийн хэрэглээ, лабораторийн ажилтнууд химийн хэмжлийн статистик шинжилгээнд ашиглах статистикийн үндсэн аргуудтай танилцаж эдгээр аргуудыг Excel™ програм дээр хэрхэн ашиглаж болох талаар танилцууллаа. Оролцогчид лекц, дадлага ажлаар дамжуулан аргын баталгаажуулалт/баталгаажуулалтын хөтөлбөрийг хэрхэн боловсруулж, хэрэгжүүлэх талаар бодит ойлголттой болов.
Press release [Ulaanbaatar, May 2023]
The United Nations Industrial Development Organization (UNIDO) is providing a technical assistance to build exports competitiveness of the food and nonfood enterprises against international standards requirements and improve the capacity of accreditation and conformity assessment in Mongolia with MoFALI within the framework of its Export Development Project funded by the World Bank.
UNIDO has contracted with an international laboratories consortium and their technical experts are working in Mongolia at the Central Leather Testing Laboratory (CLTL) of the Food, Agriculture and Light Industries Research and Development Center aiming to build the laboratory capacity according to the international ISO 17025 standard, developing business plan of the CLTL and planning to provide standard operating procedures upon the installation of the new equipment.
The consortium experts undertook a 2-day international training for the CLTL team on “Technical requirements of ISO/IEC 17025:2017 method validation, measurement uncertainty, QC, SoC, decision rule” on 11-12 May 2023.
This training course is designed to help the lab staff to gain knowledge of the technical requirements of ISO 17025:2017 as applicable for chemical testing laboratories. During the training, method validation, measurement uncertainty, quality control (QC), statement of conformity (SoC), and decision rules were covered. The course also covered the use of the statistics encountered in Analytical Chemistry and goes through the basic tools that lab staff will use to approach statistical analysis in chemical measurement. It also outlines the how lab staff can use these tools in Excel™. Participant obtained a practical understanding on how they can design and implement complete method validation/verification program by using a practical approach through lectures & group activities.