• contact@rdc.gov.mn
  • Ажлын Цаг : 08:30 - 17:30

АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР

            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төвийн ажлын байрны сул орон тоонд дараах албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  1. Хөнгөн үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний ажилтан-1

 

Мэргэжил: Хөнгөн үйлдвэрийн салбарын инженер, технологич

Мэргэшил: Хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн, судалгаа, шинжилгээ, туршилтын ажил хийх арга зүйг эзэмшсэн байх. Боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Гадаад оронд дээд болон бүрэн дунд боловсрол эзэмшсэн бол давуу тал болно.

 

  1. Хөнгөн үйлдвэрлэлийн инноваци, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтэн-1

            Мэргэжил: Хөнгөн үйлдвэрийн удирдлага, менежмент, инженер, технологич,

            Мэргэшил: Хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр болон бүтээгдэхүүн хөгжүүлэлт,          инноваци, маркетингийн чиглэлээр мэргэшсэн байх. Боловсролын бакалавр болон        түүнээс дээш зэрэгтэй байх.

 

  1. Жолооч-1

Мэргэжил: Жолооны D, B ангиллын үнэмлэхтэй, жолооны эрхтэй байх.

Мэргэшил: Машин техникийн талаар зохих мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой. Төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

 

 

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/
  2. Ажилд орохыг хүссэн өргөдөл.
  3.  Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ний хуулбар.
  4. Намтар /3 үеийн/
  5. Нийгмийн даатгал төлсөн баримт e-mongolia лавлагаа.
  6. Иргэний үнэмлэхний лавлагаа

 

          Зарлагдсан ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн дээрх шаардлагыг хангасан иргэд ХУД, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Арьс ширний үйлдвэрийн хашаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төвийн байр,  204 тоот өрөөнд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор өөрийн биеэр болон rdc.enkhzaya@gmail.com и-мэйл хаягаар дээрх баримт бичгийг ирүүлнэ үү.

 

Утас: 76001535, 99909870