Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийлэлийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийлэлийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.
Тус аяныг Монгол Улсад анх удаа 1997 оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн хэлтэс, нэгжүүд “Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг аян”-д нэгдэж, “Цагаан тууз” зүүж, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхээ илэрхийллээ.