Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн 2024 оны эхний хуралдааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд зохион байгууллаа.
Хуралдааныг Зөвлөлийн дарга бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг удирдан явуулав. Хуралдаанаар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
Хурлын дараа Шинжлэх ухаан технологийн салбар зөвлөлийн гишүүд манай байгууллагын үйл ажиллагаатай танилцаж Төв лаборатори болон Төмсний бичил булцуу үржүүлгийн лабораторийн бүтээн байгуулалтыг үзэж сонирхлоо.