ГАЗАР ТАРИАЛАНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТЫГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Өмнөговь аймгийн Даланзадгад, Булган сумдын газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ногоочин нийт 77 хүнийг хамрууллаа. Тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амыг эх орны үйлдвэрийн эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой хангах зорилгоор тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан хүнсний ногооны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болсон билээ. Үүнтэй холбоотой Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас газар тариалангийн салбарын мэдээ, мэдээллийг нэгдсэн цахим бүртгэлд оруулах, мөнгөн урамшууллын материалыг цахимаар бүрдүүлэн олгох, иргэний QR код үүсгэн Е-Баримт өгөх мэдлэгийг олгох зорилгоор www.plant.mofa.gov.mn цахим системд бүртгэх сургалт зохион байгууллаа. Сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Судалгаа хөгжлийн төв хамтран зохион байгуулан ажиллаж байна.