МӨШГӨХ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ ЗАМААР АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭДИЙН ГЭМТЛИЙГ БУУРУУЛАХ ТУРШИЛТ, НЭВТРҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Хөдөө аж ахуйн цахим шилжилтийн хүрээнд арьс ширний үйлдвэрлэлийн мөшгөх системийг нэвтрүүлэн гэмтлийг бууруулах арга замыг турших зорилгоор оролцогч талууд болох ХХААХҮЯ, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо ТББ, Дижитал медик ХХК, Мон-Ирээдүй ХХК, Булигар ХК, Баяндэлгэр хүнс ХХК, Хүннү фэйшн ХХК зэрэг байгууллагуудыг хамруулсан хэлэлцүүлгийг манай төвөөс зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг нээж, тус системийн талаарх танилцуулгыг төвийн захирал Б.Батхүү танилцуулж, нэмэлт мэдээллүүдийг ХХААХҮЯ-ны Мэдээлэл технологи, статистикийн хэлтсийн дарга Ж.Батсайхан,
Дижитал медик ХХК-ийн систем хөгжүүлэгч инженер Б.Алтан-Өлзий, Б.Батням нар хийсэн юм.
Тус системийг нэвтрүүлэхтэй холбоотой санал бодлоо илэрхийлсэн, туршилт нэвтрүүлэлтийг дэмжсэн Монголын Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Д.Баярсайхан, Мон-Ирээдүй ХХК-ийн менежер н.Батдаваа, Хүннү Фэйшн ХХК-ийн захирал С.Гансүх нарт талархал илэрхийлье.
Энэхүү туршилт нэвтрүүлэлтийн ажилд оролцох бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, малчид, аж ахуйн нэгжүүдтэй дараа дараагийн хэлэлцүүлэг, танилцуулгын ажлуудыг шуурхай хийхээр төлөвлөөд байна.