• contact@rdc.gov.mn
  • Ажлын Цаг : 08:30 - 17:30

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Өмнөговь аймгийн Даланзадгад, Булган сумдын 23 ногоочдыг хамрууллаа.

Тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амыг эх орны үйлдвэрийн эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой хангах зорилгоор тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан хүнсний ногооны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болсон билээ.

Үүнтэй холбоотой газар тариалангийн салбарын мэдээ, мэдээллийг нэгдсэн цахим бүртгэлд оруулах, мөнгөн урамшууллын материалыг цахимаар бүрдүүлэн олгох, иргэний QR код үүсгэн Е-Баримт өгөх мэдлэгийг олгох зорилгоор www.plant.mofa.gov.mn цахим системд бүртгэх сургалт зохион байгууллаа.

Судалгаа хөгжлийн төв болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Өмнөговь аймаг дахь салбартай хамтран зохион байгууллаа.