• contact@rdc.gov.mn
  • Ажлын Цаг : 08:30 - 17:30

Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын MONMAP - AVC төсөл, Дижитал медик ХХК болон Судалгаа хөгжлийн төв хамтран Зөгийн балны мөшгөх систем нэвтрүүлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар зөгийн бал үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, иргэдэд цахим системд бүртгүүлэх, системд ажиллах талаар сургалтыг хийж, цахим системд сайжруулах зүйлсийг хэлэлцэв.

Төслийн баг 2023 оны 4 сараас эхлэн Дархан-Уул, Сэлэнгэ болон Дорнод аймгийн зөгийчид, үйлдвэрлэгчдийг хамруулан зөгийн бал үйлдвэрлэлийн жишиг кластер байгуулж, мөшгөх системийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Зөгийн балны цахим мөшгөх системийг зөгийн нэмүү өртгийн сүлжээнд нэвтрүүлснээр зөгийн балны чанарын эрсдэлийг бууруулж зах зээлд найдвартай, гарал үүсэл тодорхой зөгийн бал нийлүүлэх, хэрэглэгчдийн итгэл нэмэгдэх боломжтой болох юм.