[Истанбул хот, 2023 оны 6-р сар] ХХААХҮЯ-аас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) нь Итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах техник туслалцаа үзүүлж байна.
Дэлхийн арьс ширний үйлдвэрлэл нь байгаль орчны болон нийгмийн олон улсын стандартуудыг даган нэгдмэл зорилгын төлөө ажиллаж байна. Монгол Улс нэмүү өртөг шингэсэн арьс шир (гүйцэтгэн боловсруулсан арьс шир, савхин эдлэл) экспортлохыг зорьж, арьс ширний үйлдвэрүүд Дэлхийн арьс ширний групп (LWG)-ийн болон ISO14001 байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсын стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Арьс ширний төв лабораторийг ISO17025-ын шаардлагын дагуу шинэчилж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар нь байгальд ээлтэй, нэмүү өртөг шингэсэн арьс ширийг экспортод гаргах, ажлын байр нэмэгдүүлэх, ялангуяа залуучуудад зориулсан ажлын байр бий болгох зорилгоор аж үйлдвэрийн технологийн паркуудыг Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХолбоо)-той хамтран байгуулахаар төлөвлөж байна.
Техник туслалцааны хүрээнд 2023 оны 6-р сарын 11-17-ны өдрүүдэд ЮНИДО нь Монгол Улсын арьс ширний үйлдвэрлэлийн оролцогч талуудад зориулан Турк улсад туршлага судлах аялал зохион байгууллаа. Тус аялалд арьс шир боловсруулах 6 үйлдвэр аж ахуйн нэгжийн удирдлагууд, технологичид, лаборатори, МАШҮХолбоо, ХХААХҮЯ-ны холбогдох төлөөлөл бүхий нийт 16 хүн оролцов. Түүнчлэн Турк улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга болон Истанбул хот дахь Ерөнхий консул оролцож арьс шир үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санал солилцов.
БНТУ нь аж үйлдвэрийн паркийг аж үйлдвэрийн бүс болгон зохион байгуулсан анхдагчдын нэг юм. Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос зохион байгуулалттайгаар аж үйлдвэрийн бүс рүү шилжүүлэх ажлыг 1990-ээд оны эхэнд хийж гүйцэтгэсэн бөгөөд аж үйлдвэрийн бүсүүдэд арьс ширний үйлдвэрүүдийг бохир ус цэвэрлэх байгууламж, усан хангамж, эрчим хүчний хангамж, хог хаягдлын менежмент зэргийг шийдэж өгсөн байдаг нь тэдгээр үйлдвэрүүдийг LWG-ийн гэрчилгээ авахад томоохон туслалцаа болдог.
Туршлага судлах ажлын үр дүнд Турк улсын Тузла болон Бурса дахь LWG-ийн алтан медаль бүхий стандарт нэвтрүүлсэн арьс ширний үйлдвэрүүд, цэвэрлэх байгууламжууд, аж үйлдвэр технологийн паркууд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд БНТУ-ын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой түншлэлийн уулзалтуудыг зохион байгуулж Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо Харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт хоёр тал Турк улсад Монгол Улсаас арьс ширний салбарын хүний нөөц бэлтгэх, LWG стандарт шаардлага хангасан эко аж үйлдвэр технологийн парк байгуулахад ноу-хау, туршлагаасаа хуваалцах, хөрөнгө оруулалт татах, дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад хамтран ажиллах, түүнчлэн Турк улсаас байгаль орчинд ээлтэй химийн бодис, туслах материал, технологийн өндөр түвшний тоног төхөөрөмжүүд нийлүүлэх зорилгоор Монгол Улсад төлөөлөгчийн газраа байгуулж ажиллахад Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо туслалцаа үзүүлж хамтран ажиллах тухай тусгав.
Мөн Турк улсын арьс шир үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон лаборатори нь Монгол Улстай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн бөгөөд сонирхолтой буйгаа илэрхийлэв.
A Memorandum of Understanding signed between Mongolian Association of Leather Industry and Turkish Leather Industrialists Association
[Istanbul, June 2023]
The Ministry of Food, Agriculture and Light Industry (MOFALI) is implementing the WB financed Export Development Project and UNIDO is providing a technical assistance within the project to strengthen the national accreditation and certification capacities in Mongolia.
The world leather industry is going towards one direction that demands the compliance of international standards, especially the environmental and social requirements. Mongolia aims to export value added leather (e.g. crust, finished leather, leather goods) and tanneries are preparing themselves towards compliance of international certification such as Leather Working Group (LWG) and ISO14001 EMS. The central leather testing laboratory is being upgraded according to ISO17025 requirements in support to the leather enterprises. Furthermore the Government of Mongolia is planning to establish industrial technology parks in cooperation with the Mongolian Association of Leather Industry (MALI) to process more eco friendly and value added leather for exports and employment creation, especially for young people.
Within the framework of the technical assistance UNIDO organized a study tour on 11-17 June 2023 for the Mongolian leather industry stakeholders in Türkiye. Total 16 representatives including senior managers and technicians from 6 leather processing companies, laboratory, MOFALI and MALI. The First Secretary of the Mongolian Embassy in Türkiye and General Consul were also present and exchanged views on possibility to strengthen the bilateral cooperation between the two countries in the field of leather manufacturing industry.
Türkiye has been a forerunner in establishing industrial parks as organised industrial zones. Shifting of tanneries from the city to organised industrial zones were happended as early in 1990s. In addition the industrial zones have been supporting the tanneries in effluent treatment, water supply, energy supply, and waste management. This helps tremendously the tanneries to achieve LWG certifications.
As a result of the the study tour the representatives visited the LWG gold certified tanneries, common effluent treatment plant, industrial technology parks and internationally recognized laboratories in Tuzla and Bursa as well as organized partnership meetings with the Turkish Leather Industrialists Association (TDSD) and an Memorandum of Understanding (MoU) was signed between the TDSD and MALI. The MoU highlights the two parties shall collaborate to increase number of students from Mongolia studying in Türkiye to prepare the leather industry human resources, share experience of Turkish know-hows to establish the LWG standard complied eco-industrial parks, attracting investments, cooperate to establish by-products, especially protein waste processing facilities, MALI to provide assistance in the establishment and operations of a representative office in Mongolia for providing environmentally friendly chemicals, auxiliary materials, and highly developed equipment for leather processing and production of final leather products from the relevant companies of Türkiye. The Turkish laboratories and tanneries showed interest in partnering with Mongolia.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамWorld Bank Mongolia - Дэлхийн БанкUN Mongolia - Нэгдсэн Үндэстний БайгууллагаЭкспортыг дэмжих төсөл / Export Development ProjectМонголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн ХолбооХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвБулигаар ХКАрилдий ХХКT.C. Ulanbator Büyükelçiliği / Turkish Embassy in Ulaanbaatar