ХХААХҮЯ-ны сайдын 21 аймагтай хийсэн гэрээний дагуу “АРЬС ШИРНИЙ ЧАНАРЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ” ажлын хүрээнд аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын захиргаа, аж ахуйн албаны дарга нарт “АРЬС ШИРНИЙ МӨШГИХ СИСТЕМ”-ийн онол, практик хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар “АРЬС ШИРНИЙ МӨШГИХ СИСТЕМ”-ийн загвар арга хэмжээний танилцуулга болоод мөшгих системд хэрэглэгдэх иж бүрэн тоног төхөөрөмжийн үзүүлэх сургалт хийгдлээ.