ТӨВ ЛАБОРАТОРИ

Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стадартчилал хэмжилзүйн газрын Итгэмжлэлийн газрын 2020 оны гийдвэрээр Төв лаборатори нь Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлага ханган, итгэмжлэлийн эрхээ 7 дах удаагаа сунгууллаа.

Манай лаборатори нь гутлын шинжилгээний аргын болон техникийн шаардлагын MNS 6765:2019,  MNS 6764:2019 стандартуудыг шинээр батлуулан итгэмжлэлийн хүрээгээ сорилтын 16 төрөл,  гутал, химийн анализ, физик-механик шинжилгээний 102 үзүүлэлтээр шинжилгээ хийж байна.

Мөн 2020 оноос “Сорилтын болон баталгаажуулалтын лабораторид тавигдах ерөнхий шаардлага”  MNS ISO 17025: 2018 шинэ стандартын шаардлагын дагуу “Чанарын гарын авлага”-ын 7 дахь хувилбарын боловсруулан мөрдүүлж,  итгэмжлэлийн хүрээг гутлын шинжилгээгээр өргөтгөн ажиллаж байна.

Монгол улсын экспортод чиглэсэн тэргүүлэх салбаруудын нэг арьс ширний салбарын шинжилгээний төв лаборатори нь  уул уурхайн бус экспортыг дэмжих төрийн бодлогын хүрээнд  бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулан, арьс ширний салбарын экспортын бүтээгдэхүүнийг гадаад зах зээлийн шаардлагад нийцүүлэн шинжлэх, итгэмжлэлийн хүрээгээ  хүнд метал, чөлөөт формальдегид, зарим төрлийн азо будаг, алкилфенолууд, чанар хамгаалагч бодисын үлдэгдлүүд зэрэг олон улсад хориглогдсон элементүүдийн шинжилгээгээр  өргөтгөх  зорилго тавин ажиллаж байна.

ХХААХҮЯ нь салбарын экспортыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд арьс ширний салбарын итгэмжлэгдсэн лабораторийн одоогийн байгаа техникийн хүчин чадлыг олон улсын шаардлагад нийцүүлэн өндөр хүчин чадал бүхий шинэ тоног төхөөрөмжөөр тоноглох, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, арьс ширний салбарт олон улсын стандартуудыг нэвтрүүлэхэд  чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

  • Гистологийн лаборатори
  • Арьс, ширэн түүхий эдийн бүтцийн шинжилгээ /гэрлийн болон атомын хүчний микроскоп/
  • Боловсруулсан арьсны бүтцийн өөрчлөлтийг нано төвшинд тогтоох шинжилгээ
  • Ширхэгт уургийн морфологийн бүтцийн шинжилгээ
  • Химийн шинжилгээний лаборатори
  • Арьс, ширэн түүхий эдийн химийн найрлагын шинжилгээ
  • Арьс, ширэн хагас ба бэлэн бүтээгдэхүүний химийн шинжилгээ
  • Технологийн хаягдал усны шинжилгээ
  • Физик механикийн шинжилгээний лаборатори
  • Арьс, ширэн түүхий эдийн физик, механикийн үзүүлэлтүүд
  • Арьс, ширэн бэлэн бүтээгдэхүүний физик механикийн үзүүлэлтүүд
  • Гутал судлал, хэмжилтийн лаборатори
  • Хөлийн тавхайн хэлбэр бүтэц, хэв гажилтын судлал
  • Гутлын чанарын үзүүлэлтийн дүн шинжилгээ, эрүүл ахуйн шаардлага
  • Туршилтын лаборатори үйлдвэр
  • ШУТ-ийн болон төслийн туршилтууд, технологи нэвтрүүлэх
  • Сургалтын лаборатори
  • Их, дээд сургуулийн бакалавр, магистрын шатны сургалтын дадлага
  • Арьс ширний үйлдвэрийн шинжилгээний лаборант бэлтгэх сургалт
  • Үйлдвэрийн технологийн мэргэжил дээшлүүлэх сургалт