ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  • Эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт

Салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлыг гүйцэтгэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл хэрэгжүүлэх;

  • Инноваци, технологи дамжуулах

Салбарын үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, мэдээ мэдээллээр хангах, сургалт, нэвтрүүлэлт, зөвлөх үйлчилгээний олон арга хэлбэрт түшиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах. Мөн Салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхижуулах, инкубаторын үйлчилгээ үзүүлэх;

  • Хамтын ажиллагаа

Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг гадаад болон дотоодын байгууллагатай хамтын ажиллагааг тогтоох, өргөжүүлэх, чадавхижуулах салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, туршлага солилцох, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамтран ажиллах;

  • Төв лабораторийн үйлчилгээ

Арьс ширний төв лабораторийг өргөжүүлэх, MNS ISO/IEC 170 25:2018 стандартын шаардлагад нийцүүлэн чадавхийг дээшлүүлэх, цаашид нээлттэй лабораторийн зарчимд тулгуурласан ААН, иргэд, байгууллагуудын дотоодын болон экспортын бүтээгдэхүүнд чанарын баталгаажуулалт хийх, үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгох;