СУРГАЛТ, ТУРШИЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗАГВАР АЖ АХУЙ

ХХААХҮСХТ-ийн загвар аж ахуй нь 2015-2017 онд БНСУ-ын хөдөө аж ахуйг дэмжих газрын харьяа КОПИА-МОНГОЛ төвийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Борнуур сумын Нарт багт байгуулагдсан. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бааз, суурийг бий болгох зорилгоор төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын шинэ сорт сорих, технологи туршиж нэвтрүүлэх,  хүнсний сагсанд шинээр нэмэгдэж буй импортын орлох хүнсний ногооны туршилтын тариалалт, органик бордоо, хөрс хамгаалал, талбайн дадлага, танхим болон цахим сургалт зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Загвар аж ахуй нь хамгаалагдсан хөрсний аж ахуйг хөгжүүлэх зорилгоор иж бүрэн усалгааны системтэй 480 м2 талбай бүхий зуны, 200 м2 талбайтай өвлийн хүлэмжид хүнсний ногооны соорт, биологийн гаралтай ургамал хамгааллын бодис, органик бордоо зэргийг туршин тариалалт хийж, гарын авлага, зөвлөмж боловсруулан үр дүнтэй ажиллаж байна.